БОДЛОГО
Үйлчилгээний нөхцөл
Энэ хуудас нь Платформыг ашиглахтай холбоотой үндсэн дүрэм, нөхцлийг танилцуулна. Хэрэглэхээс өмнө сайтар уншина уу.
1. Ерөнхий мэдээлэл
Энэхүү вэбсайт (“Платформ”) нь урлаачид өөрсдийн хөөрөг, урлалын бүтээлийг байршуулж, хэрэглэгчид худалдан авах боломжийг олгох онлайн зах зээл юм. Платформыг ашигласнаар та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Тайлбар, нэр томьёо
- “Платформ” – энэхүү вэбсайт, апп болон түүнтэй холбоотой бүх дэд үйлчилгээ.
- “Урлаач / Худалдагч” – өөрийн бүтээлийг Платформ дээр байршуулж буй хувь хүн, байгууллага.
- “Хэрэглэгч / Худалдан авагч” – Платформоор дамжуулан бараа, үйлчилгээ хайж, сонирхож, худалдан авч буй хүн.
3. Платформын үүрэг, хариуцлага
- Платформ нь урлаач, хэрэглэгчийг холбосон завсрын орчин бөгөөд байршуулсан барааны бодит байдал, чанар, гарал үүслийн шууд баталгаа өгөхгүй.
- Бараа, үйлчилгээний мэдээллийг үнэн зөв оруулах үүрэг нь урлаачид ногдоно.
- Шаардлагатай гэж үзвэл дүрэм зөрчсөн контент, аккаунтыг устгах, түр түдгэлзүүлэх эрхтэй.
4. Хэрэглэгчийн үүрэг
- Платформыг хууль дүрэмд нийцсэн, ёс зүйтэй зорилгоор ашиглах.
- Худалдан авалттай холбоотой шийдвэрийг өөрийн хариуцлагаар гаргах, эрсдэлийг ойлгож хүлээн зөвшөөрөх.
- Бусдын эрхийг (зохиогчийн эрх, нэр хүнд, хувийн нууц гэх мэт) зөрчих контент, мэдээлэл оруулахгүй байх.
5. Урлаачийн үүрэг
- Зөвхөн жинхэнэ, хууль ёсны гарал үүсэлтэй хөөрөг, бүтээлийг байршуулж, материал, чулуу, хийцийн мэдээллийг үнэн зөв оруулах.
- Зарагдсан бүтээгдэхүүний төлөвийг цаг тухайд нь шинэчилж (устгах эсвэл “зарагдсан” гэж тэмдэглэх).
- Хэрэглэгчтэй харилцахдаа соёлтой, үнэн зөв мэдээлэл өгөх, маргаан гарсан тохиолдолд боломжит хэмжээнд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх.
- Түрээс, гишүүнчлэлийн төлбөр, шимтгэлийг тохирсон нөхцөл, хугацааны дагуу төлөх.
6. Хариуцлагаас чөлөөлөх нөхцөл
- Платформ нь урлаач, худалдан авагчийн хооронд үүсэх гэрээ, төлбөр, бараа солилцооны маргаанд гуравдагч этгээдийн хувиар оролцохгүй, үүссэн аливаа шууд болон шууд бус хохирлыг хариуцахгүй.
- Платформын ажиллагаа түр зуур саатах, доголдох, мэдээлэл алдагдах зэрэг техникийн эрсдэл байж болохыг хэрэглэгч ойлгож зөвшөөрнө.
7. Нөхцөл өөрчлөх
Платформ нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх, өөрчлөх эрхтэй. Шинэчилсэн хувилбарыг вэбсайт дээр байршуулснаар хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч нөхцөлийн шинэчлэлтийг тогтмол шалгаж танилцана.
8. Холбоо барих
Энэхүү нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлт байвал дараах хаягуудаар холбогдоно уу.
- И-мэйл: info@khuurug.mn
- Утас: +976 ХХХХ‑ХХХХ
